G-ENERGY ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСЫГ ”ТОРГОНЫ ЗАМ-2019” ОЛОН УЛСЫН РАЛЛИ УРАЛДААНААР ТУРШИНА

Нүүр Мэдээ, мэдээлэл

G-ENERGY ХӨДӨЛГҮҮРИЙН ТОСЫГ ”ТОРГОНЫ ЗАМ-2019” ОЛОН УЛСЫН РАЛЛИ УРАЛДААНААР ТУРШИНА

Газпром нефть” компани нь Орос, Монгол, Хятад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх “Торгоны зам” авто ралли уралдааны оролцогчидыг “цэнэглэх” болно.  Энэхүү түншлэлийн хүрээнд тус компани нь ралли уралдаанд оролцогчдын автомашинуудыг “Oпти” хэмээх өндөр технологи бүхий түлшээр хангах юм.

 “Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан ОХУ-ын Эрхүү хотоос 2019 оны долдугаар сарын 6-нд гараагаа эхэлж Хятадын Дунхан хотноо долдугаар сарын 16-нд барианд орох юм. Тамирчид нийт 5 мянган километр замыг туулж арван үе шатыг давна. “Торгоны зам”-ын оролцогчдын  автомашин, мотоциклуудыг үйлчилгээ хийх зогсоолын үеэр “Газпром нефть”-ийн шатахууны машинууд нь авто ралли уралдааны Оросын нутгаар өнгөрөх хэсэгт цэнэглэнэ.

“Бид “Торгоны зам”- уралдаан тэмцээний албан ёсны түншээр 4 дэх удаагаа оролцож байна.  Уралдааны хамгийн хэцүү нөхцөл байдалд “Oпти” түлшний туршилт амжилттай  явагдсаны үр дүнд бид ралли зохион байгуулагч, оролцогчдын итгэлийг олж авсан. Энэ жил бид ралли уралдааны шинэ оролцогч болох мотоциклийн багийг мөн “Газпром нефть” шатахуун түгээх станцын сүлжээнээс бензинээр цэнэглэх болно” гэж “Газпром нефть”-ийн бүс нутгийн борлуулалтын захирал Александр Крылов хэлэв.

Түүнчлэн уралдааны туршид “МАЗ-СПОРТ авто” багийн спорт ачааны машинуудад “Газпромнефть-СМ” үйлдвэрийн  G-Energy Racing хөдөлгүүрийн тосыг ашиглана. Хүнд экстрим уралдааны нөхцөлд тослох материалын хэрэглээ, чанар, үр ашигт тусгай хөдөлгөөнт лабораторийн инженерүүд хяналт тавьж ажиллаж, орчин үеийн оношлогооны төхөөрөмжүүдийн тусламжтайгаар тоснуудын кинематик зууралданга чанарын динамик өөрчлөлт,  гаднын хольцын агууламж, хэрэглээний параметрүүдийг үзэж судалсны үр дүнд үндэслэн тослох материалын найрлагыг сайжруулах талаар зөвлөмж гаргах юм байна.

“Олон өдрийн турш үргэлжлэх аливаа нэгэн ралли уралдаан нь тамирчид болон техникийн хувьд үргэлж сорилт болдог. Спорт ачааны машины хөдөлгүүрийн тогтвортой ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд “МАЗ-СПОРТ авто” баг олон жилийн турш G-Energy Racing тосыг сонгож ирсэн. Ийнхүү тосолгооны материал үйлдвэрлэгч болон авто спорт багын хамтын ажиллагаа нь уралдааны бодит нөхцөлд тосыг туршиж дараа нь спортын хамгийн сайн үзүүлэлтэд хүрэх тосны хамгийн үр дүнтэй найрлагыг боловсруулах боломжийг өгдөг»- гэж “Газпромнефть-СМ” -ын Ерөнхий захирал Александр Трухан тэмдэглэв.

 


“Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан нь 2009 оноос хойш ОХУ-д төдийгүй зарим жилүүдэд Төв Ази, Хятад улсын нутаг дэвсгэрт жил бүр зохион байгуулж ирсэн. Энэхүү ралли уралдаанд дэлхийн тэргүүлэгч спортын багууд болон тамирчид оролцдог. Тэмцээн жип, ачааны машин, мотоцикл гэсэн гурван ангиллаар явагддаг.

 

2019 оны 5 сарын 9

Эх сурвалж : https://www.gazprom-neft.ru/press-center/news