Бидний тухай

Нүүр

Бидний тухай

 

“МРТ Ойл” ХХК нь бүх төрлийн тос тосолгооны материал, техникийн болон хөргөлтийн шингэн, түрхлэг тос, авто замын битум, автомашины арчилгааны бүтээгдэхүүн зэргийг нийлүүлэн борлуулдаг.


Манай компани нь ОХУ-ын «Газпромнефть-СМ» компанийн тос тосолгооны материалын «Газпромнефть» ба «G-Energy» брендүүдийг Монгол улсад албан ёсны дистрибьюторын эрхтэй борлуулж байна.


Мөн тосолгооны материал үйлдвэрлэгч “Лукойл”, хөргөлтийн болон техникийн шингэн үйлдвэрлэгч “Хаски Экспорт”, автомашины арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Лавр”, дугуй үйлдвэрлэгч “Белшина” компаниудын албан ёсны дистрибьютор.

Төрөл

Бид суудлын тээврийн хэрэгсэл (PVL-Passenger Vehicle Lubricants), арилжааны тээврийн хэрэгсэл (CVL- Commercial Vehicle Lubricants) болон аж үйлдвэрийн (IND-Industrial Lubricants) бүх төрлийн салбарт зориулсан тос тосолгооны материал, техникийн болон хөргөлтийн шингэнүүдийг бөөнөөр болон жижиглэнгээр борлуулдаг.

Чанар

Манай компанийн нийлүүлж буй бүх бүтээгдэхүүнүүд тохирлын гэрчилгээ болон чанарын сертификаттайгаас гадна дэлхийн тэргүүнийн автомашин үйлдвэрлэгчдийн зөвшөөрөл болон батламжтай.

Тиймээс хэрэглэгчид манай бүтээгдэхүүний чанарт итгэлтэй байдаг.

Техникийн тусламж

Тосны сонголт хийх явцад үүсэх бүх төрлийн асуудлаар бид техникийн тусламж зөвлөгөө үзүүлдэг. Манай компанийн техник-инженерийн баг тос тосолгооны материалын зөв сонгол хийхэд тусалдаг бөгөөд цаашид нийлүүлэгдсэн тоснуудын хэрэглээнд хяналт тавих, мониторинг ашиглалтын туршилт зэргийг Газпромнефть-СМ компанийн мэргэжилтэнгүүдийн хамт гүйцэтгэдэг.

Хүргэлт

Бид бараагаа бүх харилцагчиддаа түргэн шуурхай хүргэж өгдөг (Улаанбаатар хотын хэмжээнд).