Захирлын мэндчилгээ

Нүүр

Захирлын мэндчилгээ

Манай компанитай хамтран ажилладаг эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхний амар амгаланг эрэн мэндчилж амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсье!

Манай компани 2015 онд байгуулагдаж Газпронефть-СМ компанийн албан ёсны дистрибьютор болсоноороо бид тээврийн хэрэгсэл, үйлдвэр аж ахуй, уул уурхай, барилга, Монгол улсад томоохон бүтээн байгуулалт хийдэг аж ахуй нэгж байгууллагуудад болон хувь хүмүүст өөрсдийн тос, тосолгооны материал, техникийн болон хөргөлтийн шингэн, авто хими, авто косметик зэрэг автомашины арчилгаанд зориулсан бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байгаадаа баяртай байдаг.

Бид үргэлж “Чанарыг эрхэмлэн, хөгжил, дэвшил – бидний зорилт” гэсэн зарчмуудыг баримтлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Үүнээс улбаалан бидний бизнесийн цар хүрээ улам өргөжин тэлэх боломж бүрдсэнийг дурьдахад таатай байна.

Зах зээлийн харилцааны хатуу ширүүн өрсөлдөөн дунд цаг үргэлж биднийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн нийт хэрэглэгч, бизнесийн түншүүд та бүхэндээ талархлаа илэрхийлье. 

Та бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Хүндэтгэсэн,

Дмитрий Кононов

МРТ Ойл ХХК -ийн Ерөнхий захирал