Зөвлөгөө

Нүүр

Зөвлөгөө

Өвөл, зуны болон бүх улирлын төрөл бүрийн тоснуудын хэрэглээний температурын нийтлэг хязгаар

Хөдөлгүүрийн тосны ангилал

SAE

Зууралдлага-температурын шинж чанараар хөдөлгүүрийн тоснууд SAE J 300 үзүүлэлтийн дагуу ангилагддаг.

  • Техникийг өвлийн улирал ашиглахад зориулагдсан улирлын чанартай тоснууд SAE зууралдангийн 6 ангилалд хуваагддаг: 0W, 5W, 10W, 15W, 20W, 25W. W үсэг нь өвөл (winter) гэсэн утгатай. W үсгийн өмнөх тоо бага байх тусам төдий чинээ бага температурт тос ажиллах чадвартай.
  • Зуны улиралд ашиглахад зориулагдсан улирлын чанартай тоснууд нь SAE зууралдангийн 5 ангилалд хуваагддаг: 20, 30, 40, 50, 60. Тоо их байх тусам төдий чинээ тос өндөр температурт ажиллах чадвартай.
  • Температурын хязгаарт тохируулж сонгоогүй тосны хэрэглээ нь түлш зарцуулалтыг ихэсгэх магадлалтай. Тосны зууралдлагийг хөдөлгүүрийн бүтцийн онцлог болон түүний ашиглалтын үеийн ажлын температурт мөн тохируулж сонгоно.
  • Бүх улирлын зориулалттай тос нь өвлийн болон зуны тэмдэглэлийг дундаа зураас оруулан хослуулсан байна (тухайлбал SAE 5W-40). Бүх улирлын тос нь өвлийн тосны бага температурын шинж чанар, зуны тосны өндөр температурын шинж чанарыг агуулснаар бүтэн жил хөдөлгүүрт ашиглаж болох давуу талтай.
  • Төрөл бүрийн зууралдлагийн ангиллын тоснуудын температурын хязгаарын зөвлөмжийг диаграммд үзүүлэв. 

 

API
Ашиглалтын шинж чанараараа хөдөлгүүрийн тоснууд API (Америкийн газрын тосны иснтитут) үзүүлэлтийн дагуу ангилагддаг

Тухайлбал: API SM, API CI-4.

Эхний үсэг тосны ангилал заана:

  • C (commercial) — арилжааны тээврийн хэрэгслүүд буюу автобус, ачаа болон хүнд даацын тээврийн хэрэгслийн хүчтэй дизель хөдөлгүүрт.
  • S (service) — суудлын автомашин, микроавтобус, бага оврын ачааны автомашинуудын бензин хөдөлгүүрийн тос.

Хоёр дахь үсэг нь тосны ашиглалтын шинж чанарын түвшинг заана: цагаан толгойн дарааллаар хойшлох тусам зэрэглэл өндөр байна (SF, SG, SL гэх мэт),

Тэмдэглэл нь дундаа налуу зураастай бол (SM/CF) энэхүү тос нь бензин болон дизель хөдөлгүүрт ашиглаж болох бүх улирлын тос байна. Эхний S үсэг - бензин хөдөлгүүрт, дараагийн эхний C үсэг нь дизель хөдөлгүүрт ашиглаж  болох тос гэдгийн зааж байна.