Газпромнефть-СМ

Нүүр

Газпромнефть-СМ

“Газпромнефть-тосолгооны материал” (ООО “Газпромнефть-СМ”) компани нь “Газпромнефть” компанийн охин компани бөгөөд тос, тосолгооны материал, техникийн шингэн зэргийн үйлдвэрлэл болон борлуулалтын  үйл ажиллагаа эрхэлдэг.

2007 оны 11 сард байгуулагдсан “Газпромнефть-тосолгооны материал” /цашид болон энэ цахим хуудсанд “Газпромнефть-СМ”/ компани нь ОХУ, Итали болон Серби зэрэг улсад нийт 6 үйлдвэрлэлийн талбайтай бөгөөд жилд нийт 600 мянган тонн дээд зэргийн тос, тосолгооны материал болон техникийн шингэнийг үйлдвэрлэдэг.

ОХУ-ын Омск хот дахь тосолгооны материалын холих, савлах баглах хамгийн орчин үеийн цогцолбор үйлдвэр нь жилд 300 мянган тонн хүчин чадалтай.

 

 

 “Газпромнефть-СМ” компанийн болон түүний үйлдвэрлэлийн активуудын  менежментийн систем нь олон улсын ISO 9001, ISO 14001, ISO 16949 болон OHSAS 18001 стандартуудын шаардлагуудад нийцдэг.

Компани нь Оросын ДАЙМЛЕР КАМАЗ РУС, КЗ РОСТСЕЛЬМАШ, АК «ДЕРВЕЙС», КАМАЗ, АВТОТОР (конвейер Hyundai), АЗ ГАЗ, УАЗ (Sollers), БЕЛАЗ зэрэг үйлдвэрийн шугамуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

«Северсталь», «Сибур», «Газпром», «Евраз», ММК, ТМК, НЛМК, Русал, Алроса, РЖД  болон бусад томоохон аж үйлдвэрийн газрууд  нь “Газпромнефть-СМ” компанийн бүтээгдэхүүний хэрэглэгчид юм.

Зах зээлийн бүх салбарт зориулан 600 нэр төрлийн тос болон тосолгоог (барааны 2500 гаруй зүйл) үйлдвэрлэдэг. 

 

Компанийн бүтээгдэхүүнүүд нь техникийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн 250 гаруй батламжийг авсан. Үүнд: BMW, Mercedes-Benz, Volkswagen, Volvo, Renault, General Motors, Cummins, MAN, ZF, КАМАЗ, Автоваз, Bosch Rexroth болон бусад.

Компани нь ОХУ тосолгооны материалын зах зээлийн 16% эзэлж байгаа ба ТУНХ (СНГ), Балтийн улсуудад, мөн Европ, Төв болон Зүүн-Өмнөд Ази, Африкийн улсуудад үйл ажилагаагаа явуулан дэлхийн  72 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. 

 

ISO гэрчилгээнүүд