G-Energy

Нүүр

G-Energy

 

“Газпромнефть-СМ” компанийн дээд зэрэглэлийн тосны брэнд G-Energy тоснуудыг тус компани нь Итали улсын Бари хот дахь өөрийн эзэмшлийн үйлдвэрт үйлдвэрлэдэг. Өндөр технологи бүхий үйлдвэрийн цогцолбор нь жилд 30000 тонн дээд зэргийн тос, 6000 тонн түрхлэг тос үйлдвэрлэх хүчин чадалтай. 

G-Energy хөдөлгүүрийн тоснууд нь ACF (Adaptive Components Formula) технологийг ашиглаж үйлдвэрлэгдсэн тул хөдөлгүүрийн ажиллагааны бүх горимуудад дасан зохицох өвөрмөц чадвартай байдгаараа онцлогтой.

G-Energy тос нь Mercedes Benz, Volkswagen, BMW, Renault зэрэг дэлхийн тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчидээс батламж авсан.  

 

Тосолгооны материалын зах зээлийн бүх салбарт зориулан 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Тос тосолгооны материал үйлдвэрлэх, савлах, хадгалах болон борлуулах чиглэлээр тус үйлдвэр нь олон улсын чанарын ISO (ISO 9001 болон ISO14001) системийн дагуу баталгаажуулагдсан.