Түгээмэл асуултууд

Нүүр

Түгээмэл асуултууд

  • Миний автомашинд танай тосны төрлүүдээс аль нь тохирох вэ?

Та өөрийн автомашиндаа тохирох тосыг сонгохыг хүсвэл манай вэб хуудасны ТОСНЫ СОНГОЛТ гэсэн цэсийг ашиглаж болно. Энэ цэсийг ашигласнаар Таны машинд зөвлөсөн хөдөлгүүрийн тосноос гадна хүч дамжуулах ангийн тос, техникийн болон хөргөлтийн шингэнүүдийг тохируулан сонгох боломжтой. 

Зөв сонголт хийхийн тулд автомашины марк, модель, үйлдвэрлэсэн он болон хөдөлгүүрийн багтаамжийг зөв зааж өгөх хэрэгтэй.

Тосны сонголт хийх үед асуудал гарвал Та манай компанийн утсаар холбогдож мэдээллийг авч болно.

  • Ижил тос хэрэгтэй бол

Хэрэв Танд өмнө хийж байсан тосны сав үлдсэн бол, эсвэл Та ямар тос өмнө нь хэрэглэсэн гэдгийг мэдэж байгаа бол Та өөрөө тосоо сонгож болно.

Үүнд, тосны үзүүлэлтийг зууралдангийн SAE ангилалаар, шинж чанарын API буюу ACEA түвшнээр, техник үйлдвэрлэгчийн тодорхойлолт болон зөвлөмжийн жагсаалтыг тосолгооны материал үйлдвэрлэгчийн сайт буюу шошго дээр заасан байдаг тул Та тэндээс харж болно. Дээрх үзүүлэлт нь илүү ойрхон таарч тохирч байгаа тосыг Та манай бүтээгдэхүүний жагсаалтаас сонгоно.

Хэрэв Та ашиглаж байгаа тосны үзүүлэлтэд эргэлзэж байгаа бол манай хуудасны ХОЛБОО БАРИХ хэсэгт асуултаа илгээнэ үү.

  • Хөдөлгүүрийн тоснуудыг хольж болох уу?

Ихэнх тохиолдолд холихыг зөвшөөрдөггүй, учир нь тос бүр өөр өөр төрлийн багц нэмэлтүүдийг агуулсан байдаг ба эдгээр нь холилдсоны үр дүнд  тодорхойгүй шинж чанартай бүтээгдэхүүн гарна. Мөн тос үйлдвэрлэгчийн зүгээс Gazpromneft болон G-Energy тоснуудад ямар нэгэн нэмэлтүүдийг хийхгүй байхыг зөвлөдөг. Эдгээр тоснууд нь шууд хэрэглэх зориулалттай бөгөөд дээд зэргийн тэнцвэртэй найрлагатай тул ямар нэгэн сайжруулалт хийх шаардлагагүй.  Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэснээр бүтээгдэхүүний шинж чанарыг урьдчилан тааварлах боломжгүй өөрчлөлтүүд рүү хүргэж болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай ХОЛБОО БАРИХ хэсэгт асуултаа илгээнэ үү.

  • Автомашин үйлдвэрлэгчийн зөвшөөрөл

Бүх бүтээгдэхүүнүүдийн тухай мэдээлэл нь үйлдвэрлэгчийн цахим хуудас дээр /www.gazpromneft-oil.ru , www.g-energy.org / тос бүрийн хажууд хавсаргаж Техникийн мэдээллийн хуудас (ЛТИ-лист технической информации) дээр харуулсан байдаг. Мөн үйлдвэрлэгчийн цахим хуудас дээр бүтээгдэхүүний хуудас бүрд зөвшөөрлийг нотлох баримтуудыг хавсаргасан.

Зарим үйлдвэрлэгч нар цаасан хэлбэртэй /мөн тэдгээрийн цахим хуулбар зэрэг/ гэрчилгээ гаргадаггүй бөгөөд өөрийн албан ёсны цахим хуудсаар зөвшөөрсөн тоснуудын жагсаалтыг гаргасан байдаг ба зарим тохиолдолд энэхүү жагсаалтыг харахын тулд уг цахим хуудсанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай байдаг.

  • Тосны найрлагад ямар ямар нэмэлтүүд ордог вэ?

ОХУ-ын «Газпромнефть-СМ» компанийн бүх тоснууд дээд зэргийн синтетик болон минерал тосон  суурь, дээд зэргийн нэмэлтүүдийг ашиглаж үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнүүдийн найрлагын дэлгэрэнгүй мэдээлэл нь бизнесийн нууц байдаг.

Автомашин үйлдвэрлэгчийн шаардлагын дагуу мөн хэрэглэх хүрээнээс хамаараад нэмэлтүүдийн найрлага нь тэнцвэртэй байдаг тул бүтээгдэхүүний төрөл тус бүрийн найрлагын жор өөр өөр байдаг.

  • Тосыг ямар хугацаанд солих шаардлагатай вэ?

Тос солих хугацааг зөвхөн таны автомашин үйлдвэрлэгчээс зааварчилсан байна.  Техникийн ашиглалтын хугацааг уртасгахын тулд хөдөлгүүрийн тос, тосны шүүр зэргийг цаг хугацаанд нь солих шаардлагатай. Тос солих хугацаа нь шатахууны чанар, ашиглалтын нөхцөл, автомашины гүйлт болон ямар горимд /хотын буюу шулуун замын/ хөдөлгөөнд оролцож байгаа зэргээс хамаарна.

 Хөдөлгүүрийн тосыг цаг тухайд нь солих нь хөдөлгүүрийн болон хүч дамжуулах эд ангийн бүх эд анги хэсгүүдийн найдвартай хамгаалалтыг хангахаас гадна тосны шинж чанарыг хадгалдаг.  Мөн анхаарахад, хотын түгжрэлд автомашиныг байнга ашиглах нь хэдийгээр гүйлт бага боловч хөдөлгүүр нь байнга сул зогсолтын горимд ажилладаг учир хөдөлгүүрийн тосны хэрэглээний хугацаа эрт дуусах магадлалтай. Ийм тохиолдолд үйлдвэрлэгчээс хөдөлгүүрийг хүнд горимд ашиглах зөвлөмжийн дагуу тос солих хугацааг багасгах хэрэгтэй.

Яагаад Gazpromneft

  • Хуурамч бүтээгдэхүүнээс 100% хамгаалалт! Энэ боломжтой юу

Gazpromneft брендийн тоснуудын каниструуд өвөрмөц дизайн загвартай бөгөөд үүнийг манай цахим хуудасны “Бүтээгдэхүүн” хэсэгт харж болно.

Үүнээс гадна Gazpromneft брендийн 4 болон 5 литрийн каниструудтай тоснууд нь хамгаалалттай наалдаасын доор байрлах тусгай кодоор хамгаалагдсан байдаг.

Хүн бүр үйлдвэрлэгчийн цахим хуудас (https://gazpromneft-oil.ru/en#/authenticity)  буюу 3888.ru гэсэн цахим хуудас руу ороод энэхүү кодыг хийж шалгаж болно. Систем нь энэхүү кодын мэдээллийн санд байгаа эсэхийг шалгаад баталгаажуулах ба Та жинхэн бүтээгдэхүүн авсан эсэхийг мэдэгдэнэ.

Хэрэв энэ код нь мэдээллийн санд байхгүй эсгүл энэ код нь өмнө шалгагдаж байсан тохиолдолд систем нь зохих анхааруулга өгнө. 

Тосыг Та албан ёсны дистрибьютороос худалдан авснаар өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадна. 
 

  • Gazpromneft болон G-Energy тоснуудыг ялгааг хэлж өгнө үү?

Gazpromneft болон G-Energy брэндийн тоснуудыг дэвшилтэт технологи, орчин үеийн нэмэлт багц ашиглан өндөр чанарын суурь тосоор үйлдвэрлэдэг. Гол ялгаа нь үйлдвэрлэсэн газар.

G-Energy брэндийн тоснуудыг Итали (Бари хот) улсад үйлдвэрлэдэг ба төрөл бүрийн уралдаан тэмцээнд туршигдсан бөгөөд ашиглалтын шинж чанарын нэмэлт нөөцтэй байдаг.

Gazpromneft брэндийн тоснууд нь хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу ОХУ-д  (Омск, Фрязино хотуудад) үйлдвэрлэгддэг. Тухайлбал, Омск хотод байрлах үйлдвэр (ОЗМС) нь Европ болон ТУНХ (СНГ) нутагт байрлах хамгийн орчин үеийн үйлдвэр юм.

Энэхүү хоёр брэнд нь хоёулаа дээд зэргийн чанартай бөгөөд сонголт хийхдээ нэн түрүүнд ямар техникт тос хэрэглэх гэж байгааг анхаарах хэрэгтэй.

Тосны тайлбар толь

  • Товарын тос

Тосолгооны материал нь машин техникийн агрегат болон зангилааны эд ангиудад чухал маш хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хэсэг юм. Эдгээр нь дараах үүргийг гүйцэтгэдэг:

  • Үрэлт болон элэгдлийг багасгах,
  • Үрэлтэт эд ангийг хөргөх,
  • Эд ангиудыг хоруу нөлөөллөөс хамгаалах,
  • Эд ангиудын үрэлтийн үр дүнд бий болсон бохирдолдлыг арилгах.

Товарын тос (хэрэглэхэд бэлэн) нь суурь тос болон нэмэлтүүдийн хольц юм.

Суурь тос - товарын тос үйлдвэрлэлийн суурь ба 2 төрөл байдаг: минерал (газрын тосны), газрын тосны түүхий эдээс ус төрөгчийн нөлөө болон уусгагчуудын тусламжтайгаар уламжлалт аргаар цэвэршүүлж авсан;

Синтетик тос- төрөл бүрийн түүхий эдээс химийн синтезийн аргаар (полимеризаци, изомеризаци процессууд),  мөн түүнчлэн ус төрөгчийн ( гидрокрекинг процесс) туслажтайгаар гаргаж авсан. Товарын тос дахь агууламж 75-99 % байдаг.

Нэмэлтүүд - бодисууд (гол төлөв химийн идэвхт), товарын тоснуудад шаардлагатай физик-химийн  болон ашиглалтын шинж чанарыг бий болгодог. Товарын тос дахь агууламж 1-25% байдаг.

Нэмэлтүүд хэд хэдэн төрөл байдаг:

  • Тосны байгаа шинж чанарыг нэмэгдүүлдэг (царцах температурыг доошлуулдаг депрессорууд)
  • Тоснуудад шинэ шинж чанарыг бий болгодог (маш их хоорондоо харьцаж үрэлтэд орж байгаа эд ангиудыг хамгаалдаг шинж чанартай нэмэлтүүд)
  • Тоснуудын сөрөг нөлөөг багасгадаг (хуучирсан тосны нөлөөллөөс металлын гадаргууг хамгаалах зэврэлтийн эсрэг нэмэлт).

Товарын тоснууд нь суурь тосны найрлагаар минерал, хагас синтетик (минерал тос болон синтетик тосны хольц), синтетик тос гэж хуваагддаг.

  • Автомашины тос болон шингэнүүдийн товч ангилал

Зориулалтаараа автомашины тоснууд хөдөлгүүрийн, хүч дамжуулах эд ангийн болон тусгай (жолооны гидрийг хүчлүүрийн, компрессорын гэх мэт) гэж хуваагддаг.

Ихэнх тохиолдолд эдгээр нь хоорондоо орлуулах боломжгүй байдаг. Тухайлбал: хүч дамжуулах эд ангийн тос нь “өөр тийшээ” хийхээс сэргийлэхийн тулд ихэнх тохиолдолд улаан өнгөтэй байдаг.

Мөн ийм зорилгоор антифризууд  илүү тод өнгөөр будагдсан байна.